Zoogloy бүртгэл устгах
Энэ хуудас нь Zoogloy аппликейшн (Android, iOS) болон zoogloy.mn вэбсайтын бүртгэлд хамаарна. Та бүртгэл болон түүнтэй холбоотой мэдээллээ доорх гурван аргын аль нэгээр устгаж болно. Аппаа дахин суулгах шаардлагагүй.
Ментор бол: Zoogloy-тэй цаасан гэрээ байгуулдаг тул бүртгэлээ доорх 1, 2-р аргаар шууд устгах боломжгүй. Гэрээг дүгнэж дууссаны дараа Zoogloy-н админ бүртгэлийг устгана. Хүсэлтээ support@zoogloy.mn хаяг руу илгээнэ үү. 30 хоногийн хугацаа энд хамаарахгүй.
1. Аппликейшнээс устгах
- Zoogloy аппыг нээж, бүртгэлдээ нэвтэрнэ.
- Доод цэсний "Хэрэглэгч" хэсэгт орно.
- "Хэрэглэгчийн эрх устгах" дээр дарна.
- Гарч ирсэн цонхны "Устгах" товчоор баталгаажуулна.
2. Энэ хуудаснаас устгах
Zoogloy-ийн бүртгэлээрээ (имэйл эсвэл Google) нэвтэрмэгц бүртгэлээ эндээс шууд устгана.
3. Имэйлээр хүсэлт илгээх
Аппаа устгасан, вэбсайтад нэвтэрч чадахгүй байгаа (жишээ нь Apple-ээр бүртгүүлсэн) бол бүртгэлтэй имэйл хаягаасаа support@zoogloy.mn хаяг руу "Zoogloy бүртгэл устгах хүсэлт" гарчигтай имэйл илгээнэ үү. Бид таныг бүртгэлийн эзэмшигч мөн эсэхийг шалгаад 30 хоногийн дотор устгаж, хариу мэдэгдэнэ.
Устгагдах болон хадгалагдах мэдээлэл
Бүртгэлээ устгамагц дараах мэдээлэл бүрмөсөн устгагдана:
- имэйл хаяг, нэр, утасны дугаар, нууц үг, Google болон Apple-ээр нэвтрэх холболт;
- профайлын зураг, төрсөн огноо, хүйс, жин, өндөр; ментор бол танилцуулга, чиглэл, сошиал хаяг, дансны мэдээлэл;
- таалагдсан хөтөлбөр, зоог, хөтөлбөрийн явц, зоогт өгсөн үнэлгээ, сэтгэгдэл.
Хуулийн шаардлагаар дараах мэдээлэл хадгалагдана:
- төлбөрийн баримт — нэхэмжлэхийн дугаар, дүн, огноо, худалдаж авсан хөтөлбөр. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу 10 жил хадгалагдах бөгөөд таны нэр, имэйл, утасны дугаартай холбогдохгүй;
- ментор бол мөнгө татсан гүйлгээний баримт (дүн, огноо, хүлээн авсан данс) мөн 10 жил хадгалагдана.
Ментор бол таны бичсэн хөтөлбөр, зоогийн агуулга устахгүй — худалдаж авсан хэрэглэгчдэд үйлчлэх зорилгоор хадгалагдана. Тэдгээр нь Zoogloy-н нийтийн жагсаалт, хайлтаас хасагдаж, таны нэр, профайл нуугдаж “Устгагдсан хэрэглэгч” гэж харагдах бөгөөд аль хэдийн худалдаж авсан хэрэглэгчдэд нээлттэй хэвээр үлдэнэ.
Устгасан бүртгэлийг сэргээх боломжгүй бөгөөд худалдаж авсан хөтөлбөрүүдэд хандах эрх хамт устана.
Delete your Zoogloy account
This page covers the Zoogloy app for Android and iOS, developed by Geekbranding, and the zoogloy.mn website. You don’t need to reinstall the app to delete your account.
- In the app: open the “Хэрэглэгч” (Account) tab, tap “Хэрэглэгчийн эрх устгах” (Delete account) and confirm with “Устгах” (Delete).
- On this page: sign in above and confirm with your email address.
- By email: write from your account’s email address to support@zoogloy.mn. We verify the request and delete the account within 30 days.
Mentors: a mentor also signs a paper contract with Zoogloy, so a mentor account can’t be deleted with the steps above. Once the contract is settled, a Zoogloy admin deletes the account; write to support@zoogloy.mn to ask. The 30-day period does not apply.
Deleted: email address, name, phone number, password and Google/Apple sign-in; profile photo, date of birth, sex, weight and height (for mentors also bio, social links and bank details); favorites, program progress, meal ratings and reviews.
Kept: payment records (invoice number, amount, date, program) for 10 years, as Mongolia’s Law on Accounting requires, not linked to your name, email address or phone number. For mentors, payout records are kept for 10 years as well.
Mentor content: the recipes and programs you wrote are not erased. They are kept to serve the customers who bought them, dropped from Zoogloy’s public lists and search, and no longer show your name or profile (they read “Устгагдсан хэрэглэгч”, “Deleted user”). A deleted account cannot be restored.