Күүки ба аналитикийн бодлого
Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2026 оны 09 сарын 26
Энэхүү бодлого нь Zoogloy вэбсайт (zoogloy.mn, цаашид "Сайт" гэх) дээр ашигладаг күүки болон Google Analytics үйлчилгээгээр ямар мэдээллийг, ямар зорилгоор цуглуулж, хэнд дамжуулдгийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн(цаашид "Хууль" гэх) 8.2-т заасны дагуу тайлбарлана. Хуулийн 4.1.11, 4.1.14-т зааснаар төхөөрөмж, сүлжээний хаяг, күүкид хадгалагдах таних дугаар зэрэг цахим тодорхойлогч нь хувийн мэдээлэлд хамаарна.
1. Мэдээлэл хариуцагч
Zoogloy (цаашид "Бид" гэх). Холбоо барих: support@zoogloy.mn
2. Бидний ашигладаг күүки
Күүки гэдэг нь вэбсайтаас таны хөтөчид хадгалдаг жижиг текст файл юм.
2.1. Зайлшгүй шаардлагатай күүки – нэвтэрсэн төлөвийг хадгалж, аюулгүй байдлыг хангана. Эдгээргүйгээр нэвтрэх, худалдан авалт хийх боломжгүй тул Үйлчилгээний нөхцөлийн дагуу ашиглагдана. Таны күүкийн сонголтыг мөн хөтчийн санах ойд (localStorage) хадгална.
2.2. Аналитикийн күүки – Google Analytics-ийн _ga, _ga_<ID> күүки. Зөвхөн таны зөвшөөрлөөр үүсэж, 2 жил хүртэл хадгалагдана.
3. Цуглуулах мэдээллийн жагсаалт
Google Analytics нь зөвхөн таны зөвшөөрлөөр дараах мэдээллийг цуглуулна:
- үзсэн хуудасны хаяг, гарчиг, өмнө нь зочилсон хуудас, зочилсон огноо, цаг;
- хөтөч, үйлдлийн систем, төхөөрөмжийн төрөл, дэлгэцийн хэмжээ, хэлний тохиргоо;
- IP хаяг – зөвхөн улс, хот зэрэг ойролцоо байршлыг тодорхойлоход ашиглагдах бөгөөд Google Analytics IP хаягийг хадгалдаггүй;
_gaкүүкид хадгалагдах, таныг бусад зочноос ялгах санамсаргүй дугаар;- Сайт дахь үйлдэл: хайлтын үг, бүртгүүлсэн болон нэвтэрсэн тухай (имэйл эсвэл Google гэсэн арга), хөтөлбөрийн төлбөр эхлүүлсэн болон худалдан авсан тухай (хөтөлбөрийн нэр, үнэ, гүйлгээний дугаар).
Бид таны нэр, имэйл хаяг, утасны дугаар, нууц үг, төрсөн огноо зэрэг мэдээллийг Google Analytics-т дамжуулахгүй.
4. Зорилго ба үндэслэл
Сайтын хэрэглээний нэгдсэн статистик гаргаж, аль хэсгийг илүү ашигладаг, бүртгэл болон худалдан авалтын явцад хаана саатдагийг ойлгон үйлчилгээгээ сайжруулах. Үндэслэл нь Хуулийн 8.1-д заасан таны зөвшөөрөл. Бид энэ мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй бөгөөд Google Signals болон зар сурталчилгааны хувийн тохируулгыг идэвхгүй болгосон.
5. Хадгалах хугацаа
_ga күүки таны хөтөчид 2 жил хүртэл, эсвэл та зөвшөөрлөө цуцлах, күүкиэ устгах хүртэл хадгалагдана. Google Analytics дахь дэлгэрэнгүй мэдээлэл хамгийн ихдээ 14 сар хадгалагдаад автоматаар устгагдана. Хувь хүнийг тодорхойлохгүй, нэгтгэсэн статистик тайлан үүнээс удаан хадгалагдаж болно.
6. Нийтэд ил болгох эсэх
Цуглуулсан мэдээллийг нийтэд ил болгохгүй. Зөвхөн нэгтгэсэн статистик хэлбэрээр дотооддоо ашиглана.
7. Гуравдагч этгээд, гадаад улсад дамжуулах
3-т заасан мэдээлэл Google Analytics үйлчилгээ үзүүлэгч Google LLC (1600 Amphitheatre Parkway, Mountain View, CA 94043, АНУ)-д дамжиж, АНУ болон Google-ийн бусад улс дахь серверт боловсруулагдана. Хуулийн 14.1-д зааснаар гадаад улс дахь хуулийн этгээдэд мэдээлэл дамжуулахад таны зөвшөөрөл шаардлагатай бөгөөд "Зөвшөөрөх" товчийг дарснаар та энэ дамжуулалтыг зөвшөөрнө. Google мэдээллийг хэрхэн ашигладаг талаар: policies.google.com/privacy, policies.google.com/technologies/partner-sites
8. Зөвшөөрөл өгөх, цуцлах
- Сайтад анх зочлоход гарах цонхны "Зөвшөөрөх" товчийг дарснаар зөвшөөрнө. Та хариу өгөөгүй, эсвэл "Татгалзах"-ыг дарсан бол Google Analytics ачаалагдахгүй, мэдээлэл цуглуулахгүй (Хуулийн 8.6).
- Хуудасны доод хэсгийн "Күүкийн тохиргоо"-г дарж сонголтоо хүссэн үедээ өөрчилж, зөвшөөрлөө цуцална. Цуцалмагц цуглуулалт зогсож,
_gaкүүки устгагдана. Цуцлахаас өмнө хийгдсэн боловсруулалт хууль ёсны хэвээр үлдэнэ (Хуулийн 8.7). - Мөн хөтчийнхөө тохиргооноос күүкиг устгах, хаах, эсвэл Google-ийн Analytics opt-out нэмэлтийг ашиглаж болно: tools.google.com/dlpage/gaoptout
- Зөвшөөрөл өгөөгүй ч Сайтын бүх үйлчилгээг хэвийн ашиглана.
- Энэ бодлогод мэдэгдэхүйц өөрчлөлт орвол зөвшөөрлийг тань дахин асууна.
9. Таны эрх
Хуулийн 16.1-д зааснаар та дараах эрхтэй:
- зөвшөөрлөө сайн дурын үндсэн дээр өгөх, татгалзах, хэдийд ч цуцлах;
- өөрийн тухай мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэх, түүнийг хэнд дамжуулсныг мэдэх;
- мэдээллийнхээ хуулбарыг авах, алдаатай мэдээллийг залруулах, устгуулах;
- мэдээлэл боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт гомдол, тайлбар гаргах.
Хүсэлтээ support@zoogloy.mn хаягаар ирүүлнэ үү.
10. Гомдол гаргах
Эрх тань зөрчигдсөн гэж үзвэл Хуулийн 24.1.2-т зааснаар Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах эрхтэй.